Соёл урлаг
2014.11.05 11:11

Дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг тавигдана

НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт "Цөмөөхэй" бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэнэ. Уг бүжгэн жүжгийг "Бостон балет" компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Германы зохиолч Е.Т.А.Хоффманы "Самар цөмөгч" буюу "Хулганын хаан" үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй аж.

Онцлох нийтлэлүүд