ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.13 01:07

Дэлхийн Инновацийн жагсаалтад, Монгол Улс 53-т оржээ

НҮБ-ын дэргэдэх Оюуны өмчийн агентлагаас “Дэлхийн Инновацийн Индекс”-ийн тайланг гаргаж, 11 дэх жилдээ танилцууллаа.Тус тайланд дэлхийн 126 орон хамрагдсан бөгөөд суурь 80 үзүүлэлтээр дүгнэж, эрэмбэлсэн байна.

Үүнд, боловсролд зарцуулж буй хөрөнгө, шинжлэх ухаан технологийн салбарт гарч байгаа судалгааны нийтлэлүүд, оюуны өмчийн хэмжээ болон гар утасны шинэ апликэйшин бүтээсэн эсэхээр нь харгалзан үзжээ.

Өнөө жилийн жагсаалтад, Швейцар улс тэргүүлж, Нидерланд, Швед, Их Британи, Сингапур зэрэг улсууд удаах дөрвөн байрт бичигдсэн байна. Дэлхийн эрх чөлөөний орон гэгдэх АНУ өнгөрсөн жил дөрөвдүгээрт жагсаж байсан бол энэ жил зургаадугаарт бичигдэж, хоёр байр ухарсан аж.

Манай урд хөрш БНХАУ тухайд, өнгөрсөн онд бичигдэж байсан 22 дугаар байраасаа таван байр урагшилж, 17-т бичигдэн дэлхийн хамгийн инновацлаг 20 орны нэгд тооцогдож эхэллээ.

Харин манай улсын хувьд, энэ жагсаалтад 53-т орж, Тайланд, Монтенегрогийн хамтаар дэд жагсаалтад буцаж орсон гурван орны нэг болов.

Дэлхийн инновацлаг 20 оронд

  1. Швейцар
  2. Нидерланд
  3. Швед
  4. Их Британи
  5. Сингапур
  6. АНУ
  7. Финланд
  8. Дани
  9. Герман
  10. Ирланд
  11. Израиль
  12. Өмнөд Солонгос
  13. Япон
  14. Хонг Конг
  15. Люксенбург
  16. Франц
  17. Хятад
  18. Канад
  19. Норвеги
  20. Австрали

З.СУВД

Онцлох нийтлэлүүд