ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.09 04:05

Дэлхийн хамгийн өндөр бүсгүй хуримлана

Манай дэлхийн хамгийн өндөр бүсгүй гэгддэг Бразилийн загвар өмсөгч Элисани да Круз Сильва удахгүй хуримлах гэнэ. Ирээдүйн нөхөр нь өөрөөс нь хоёр толгой намхан гэнэ. Загвар өмсөгч маань 2.06 метр, харин сүйт залуу нь 1.62 метр өндөр юм байна.  Залуу хосууд үерхээд нэг жил болж байгаа бөгөөд ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөжээ.

Элисани да Круз Сильва нь өнчин тархины хавдрын улмаас бөгөдөө гэнэт өссөн аж.  Тэрээр 14 настайдаа  2 метр өндөр болж 15 настайдаа мэс засал хийлгэж хавдараа авхуулсанаас хойш өсөлт нь зогссон байна. 

 

Ю.Дэлгэр

Онцлох нийтлэлүүд