ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.08.15 02:08

​Дэлхийн "Цагдаагийн олимп"-ын жиу-жицу бөхийн төрөлд манай баг тамирчид өндөр амжилттай оролцлоо

Дэлхийн "Цагдаагийн олимп"-ын зургаа дахь өдөр тамирчид Жиу-жицу бөхийн төрлөөрөрсөлдлөө.

Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчдаас хөх бүсний ангилалд: Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг жинд мөнгөн медаль, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал 68кг жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж +100кг-ийн жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 88кг жинд хүрэл медаль;

Цагаан бүсний ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг-ийн жинд алтан медаль, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох 86кг жинд мөнгөн медаль, ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх 88кг жинд хүрэл медаль;

No Gi ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг жинд алтан медаль, Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг-ийн жинд алтан медаль тус тус хүртсэн амжилттай байна.

Онцлох нийтлэлүүд