ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.14 10:06

"Дэлхийн ​цусны донорын ​өдөр"-ийг тохиолдуулж төрийн ордонд 1000 донорын чуулган болно


Жил бүрийн зургадугаар сарын 14-ны өдрийг дэлхий нийтээр "дэлхийн цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. 2004 оноос хойш уламжлал болгон цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдлэгийг дээшлүүлж, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор дэлхий нийтээр тэмдэглэдэглэн өнгөрүүлж ирсэн. Хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж ДЭМБ судалсан байдаг.

Монгол улс 16-дахь жилдээ "дэлхийн цусны донорын өдөр"-ийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ баярт өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордонд 1000 донорын чуулган болно.

Онцлох нийтлэлүүд