ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.27 09:01

Дэлхий түүний араас гашуудаж байна


Америкийн Лос-Анжелес хотоос холгүйхэн орших Калабасас хотод нисдэг тэрэг сүйрсэний улмаас Кобе Брайант болон түүний 13 настай охин амиа алдсан байна. Сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй. Сүйрлийн дараахан ослын газар дээр аврагчид яаралтай хүрч очсон ч амьд гарсан хүн байгаагүй бөгөөд нийтдээ энэ ослын улмаас есөн хүн амиа алджээ.

Алдарт сагсан бөмбөгчин хувийн нисдэг тэргээ ихээхэн ашигладаг байсан бөгөөд энэ удаад хаашаа чиглэн явж байсан нь тодорхойгүй гэнэ. Мөн гэрчүүдийн өгүүлснээр, нисдэг тэрэг дээгүүр нь нисэж өнгөрөх үед хөдөлгүүр нь дугарахаа байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама “Коби талбай дээр болон талбайн гадна утгаараа домог байж чадсан. Эцэг эх хүний хувьд энэ аймшигтай явдлын улмаас Жианна охинтойгоо цуг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь бүр ч харамсалтай.


41 настай алдарт сагсан бөмбөгч бүхий л амьдралынхаа турш Лейкерс багт тоглосон юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан билээ.

Брайнт 20 улирлын турш нийт таван удаагийн аваргын цол хүртэж, АНУ-ын үндэсний шигшээ багт тоглохдоо хоёр удаа Олимпийн аварга болсон юм. Түүнчлэн NBA-ийн MVP /хамгийн үнэ цэнтэй тоглогч/шагналыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц тамирчин билээ.

Брайант түүнчлэн “Dear Basketball” богино хэмжээний анимейшн бүтээлээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ. Тэрхүү анимейшнийг Брайнтын 2015 онд сагсан бөмбөгт зориулан бичсэн шүлэгт үндэслэн бүтээсэн юм.

Коби Брайнт болон түүний гэргий Ванесса нар Жианна болон 17 настай Натали, 3 настай Бианка, 7 сартай Капри хэмээх дөрвөн охинтой. Хоёр сарын өмнө тэд гэрлэснийхээ 20 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.

Өнөөдөр NBA-гийн талбайд болсон тоглолтууд 8 секундын бүсийн дүрэм зөрчиж эхний 24 секундэнд ямар нэгэн довтолгоо хийлгүй түүнд хүндэтгэл үзүүлж зогссон байна.

Дэлхий түүний араас гашуудаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Аймшигтай мэдээ" хэмээжээ. Ерөнхийлөгч асан Барак Обама "талбайн домог" хэмээсэн бол найман удаагийн Олимпийн аварга Усэйн Болт итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ. Рэппер Канье Уэст "Коби бид чамд хайртай" хэмээн бичжээ.

Брайнтын шүтэн бишрэгчид Лос Анжелес дахь Стейплс Центр спорт цогцолборын өмнө ирж цэцэг тавьж эмгэнэл илэрхийлж байна.

24 ба 8 үүрд тайван нойрс доо...


Онцлох нийтлэлүүд