ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.31 02:07

Дэнжийн мянгын авто замыг наймдугаар сарын нэгэнд хаана


Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, “Э.Галданбошготын гудамж”-аас “Дэнжийн мянгын гудамж”-ны авто зам дагуу дулааны шугам сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан тухайн авто замыг 2020.\ 08.01- 08.02\-ны өдөр хүртэлх хугацаанд хаахаар болжээ.

Тухайн авто замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол", Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал", Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз", Ч:55 "Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж" чиглэлүүдийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орох тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР




Онцлох нийтлэлүүд