Нийгэм
2014.12.29 05:12

Дүнжингаравын замыг маргааш нээнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл буюу Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай замын уулзвар хүртэл үргэлжлэх 6.0 км автозамын ажил дуусчээ. Автозамын ажлыг "Хансуун зам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус замыг 15 метрийн өргөн, 4 эгнээ урсгалтайгаар хийжээ. Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбосон шинэ зам болох бөгөөд Нарны замд хөдөлгөөний ачаалал өгөхгүйгээр нэвтрэх боломжтой болно. Тус автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг маргааш нээнэ.

Онцлох нийтлэлүүд