ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.11.09 05:11

Д.Алтансүх самбо бөхийн Дэлхийн аварга болов


БНСУ-д болж байгаа самбо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Довдонгийн Алтансүх алтан медаль хүртэв. Ийнхүү тэрээр Монголын самбочдын 38 дахь дэлхийн аварга боллоо.

Д.Алтансүх Сальвадор, Англи, Украин, ОХУ, Гүржийн хүчирхэг бөхчүүдийг дараалан ялж Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлэв. Самбо бөхийн ДАШТ 11 дүгээр сарын 8-10-нд болж байгаа бөгөөд эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 60 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн 52 кг, 68 кг, 90 кг, байлдааны самбогийн 57 кг, 74 кг, 100 кг-ын жингийн барилдаан болж медалийн эзэд тодроод байна.

Монголын тамирчдаас энэ өдөр 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Т.Мөнгөнтуяа, 72 кг-д С.Лхагвадулам нарын эмэгтэй самбочид медаль авч чадсангүй. Харин эрэгтэйчүүдээс 52 кг-д Г.Мөнхбат, 90 кг-д Х.Цагаанбаатар нар медальгүй хоцорч байлдааны самбогоор 57 кг-д Н.Тогтохбаяр, 74 кг-д Н.Отгонбаатар, 100 кг-д Т.Ариунболд нар ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ.


Онцлох нийтлэлүүд