ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.03.13 07:03

Д.Гансаруулын “Архинд гарсан ээжий минь та...?!?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцсаныг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг намаас хөөж, хассан зүйл байхгүй” гэжээ.

“Өдрийн сонин”-ы дэргэдэх “DNN.mn” сайтын орлогч эрхлэгч Я.Баярбаатартай ярилцсаныг нэгдүгээр нүүрнээс хараарай. Тэрээр “Манай сонины цахим хувилбар уншихад маш ойлгомжтой, хялбархан” гэсэн байна.

“Солонгос руу хамгийн хямдаар яаж явах вэ?” сурвалжилга тэргүүн нүүрэнд хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Д.Гансаруулын “Архинд гарсан ээжий минь та...?!?” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хариу захидал иржээ”, “Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо Турк Улс илэрхийлж байна” зэрэг сурвалжилгуудыг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс үзэх боломжтой.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцсаныг тавдугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Нам гэж улс төржихгүйгээр өнөөдрийн булхай луйвартай шударгаар тэмцэх ёстой болжээ” хэмээсэн байна.

Эмч буланд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр уригдан орсныг хүлээн аваарай.

“Дурсахуй” нүүрнээс Монголын цэрэг армийн домогт генерал Батын Доржийн талаар өгүүлжээ.

“Жаазтай сонин”-гийн түүх” сурвалжилгыг танин мэдэхүй нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Онцлох нийтлэлүүд