ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.12 11:01

Д.Дорлигжавын гомдлыг цагдаад шалгуулахаар шилжүүлжээ

Шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын төлбөрийн баримтыг өөрийн твиттер хуудастаа гарган тавьсан. Уг зургийн тайлбараа "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авилгын хэмжээ" гэж бичсэн юм. Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын чуулганы үеэр "Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэж мэдэгдээд АТГ-т өргөдөл гаргасан билээ. Тэгвэл уг өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 1

Онцлох нийтлэлүүд