ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.12 01:07

Д.Нарангэрэл: АНУ-ын Флорида мужид вирусын эсрэг эм гэж хэлэн халдваргүйтэл ариутгалын бодисыг зарсан тохиолдол гарсан байна


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагт АНУ-д 66 мянган хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь боллоо. Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар авсан хүмүүсийн 40 хувьд эмнэл зүйн шинж тэмдэггүй байгааг мэдээлжээ.

Бразилд 39,000, Энэтхэгт 27,000, Өмнөд Африкт 13,000 хүн сүүлийн хоногт шинээр халдвар авсан байна.

ОХУ-д 24 цагийн дотор 6,611 хүн шинээр халдвар авч 188 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл өмнөх өдрөөс 39-45-аар нэмэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 103 хүн ажиглалт орж 269 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,988 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт 48 хүн хэвтэн эвчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаар 101 хүн холбогдож мэдээлэл авсан бол шуурхай аппликэйшнээр АНУ, Турк улсаас дөрвөн иргэн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан байна.

Одоогоор коронавирусын эсрэг вакцин хараахан гараагүй байгаа. Гэтэл зарим улсуудад хуурамчаар янз бүрийн зүйлсийг коронавирусын халдварт сайн гэж зарсан тохиолдол гарч байна. Тухайлбал АНУ-ын Флорида мужид вирусын эсрэг эм гэж хэлэн халдваргүйтэл ариутгалын бодисыг зарсанаас болж олон хүн хэрэглэж хордсон тохиолдол гарсан байна. Иймээс эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа мэдээлэл бүх асуудалд шинжлэх ухаанчаар хандахгүй бол олноороо хүмүүс хордох цаашлаад амь нас нь эрсдэх ийм явдал Иран, Ирак, АНУ зэрэг бусад орнуудад нэлээд их гарч байгаа гэдгийг манай ард иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд