ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.13 11:07

Д.Нямхүү: Наян настай эмэгтэй эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 13200000 хүн өвчилж, 570000 гаруй хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Долдугаар сарын 12-нд нийт 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалбал ажиглах байранд тусгаарлагдсан 120 хүний давтан шинжилгээ энэ нь зургадугаар сарын 25нд Москва Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс, мөн ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 9 жолооч нарт шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Өнөөдөр 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдээд дараагийн шатны сувилалд шилжсэн байна.

Монгол улсын нийт батлагдсан тохиолдол 230, үүнээс 203 хүн нь эдгэрч дараа дараагийн сувилалд шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 56 хүн хяналтан дор байна.

Мөн өчигдөр 22:00 цагт Зэвсэгт хүчний 62 дайчин ирсэн юм. Тэднийг эрэмбэлэн ангилж, хоёр хүнийг нь ХӨСҮТ-д, нэгийг нь Цэргийн төв эмнэлэгт, 59 дайчныг "Бага баян" амралтын газарт ажиглалтад оруулжээ" гэлээ.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд