ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.07.01 11:07

Д.Нямхүү: Нийт 406 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй ба нэг хүн эдгэрлээ


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10563000 хүн өвчилж, 513000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Д.Нямхүү: Зургадугаар сарын 30-ны өдөр 406 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ хүн нь 21 настай эрэгтэй оюутан бөгөөд 36 хоног эмчлэгдсэн.

ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчраад, өнөө өглөө төрж, охинтой боллоо" гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагт өвчлөл өмнөх өдрийнхөөс шинэ тохиолдлын тоо 9000, эндэгдэл 1000 гаруй хүнээр нэмэгджээ. ОХУ-д өчигдөр 6693 шинэ тохиолдол бүртгэгдэж, 154 хүн энджээ. Буриад, Тува, Читад 38-125 тохиолдол нэмэгджээ. Тувад өвчтэй хүний тоо 4485, Буриадад 2924, Читад 3100 болжээ.АНУ-д сүүлийн 7 хоногт өдөр бүр 35-40 мянган хүн өвчилж байгаа нь жагсаал цуглаан олноор зохион байгуулагдсан болон залуус шинж тэмдэггүй өвчлөөд өндөр настнуудад халдвар тарааж байгаатай холбоотой гэж үзсэн байна. ОХУ-д өчигдөр 6,693 хүн шинээр өвчилж 154 хүн эндсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад нийт өвчлөлийн тоо 4,495 болсон. Манай орны хувьд өчигдөр 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гаран, одоогоор 2,468 хүн ажиглах байранд байна. Гуравдугаар сарын 24-нөөс хойш 5,447 хүн тусгаарлагдсанаас 623 хүн нь одоо гэрийн хяналтад байгаа.”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “2020 оны нэгдүгээр сарын 8-наас хойш 11 мянга гаруй хүнд тандалт, шинжилгээ хийжээ. Үүнээс коронавирусийн 220 тохиолдлыг илрүүлж тусгаарлах арга хэмжээг авсан ба үүнээс 175 хүн нь эдгэрсэн. Одоогоор сувилалд 68, гэрт 73 хүн байгаа ба бусдынх нь ажиглалтын хугацаа дууссан. 70 гаруй хувь нь оюутан, 68 хувь нь эрэгтэй, 32 хувь нь эмэгтэй. 6-80 настай хүн өвчилсөн.

Х.ЕСҮ

Онцлох нийтлэлүүд