ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.08.01 11:08

Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч сувилал руу шилжиж байна


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Өчигдөр нийт 306 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. VII сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэдт халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор ГССҮТ, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар долоон хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Өнөөдөр таван хүн эдгэрч сувилал руу шилжиж байна. 63 настай хүн 39 хоног, 35 настай хүн 51 хоног, 22 настай хүн 18 хоног, 20 настай хүн 19 хоног тус, тус эдгэрлээ. Эдгээр хүмүүсээс хоёр нь орос, гурван монгол хүн байна. Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 291, үүнээс 230 эдгэрсэн бол 61 хүн хяналтад байгаагаас 58 хүний биеийн байдал хөнгөн гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.

Онцлох нийтлэлүүд