ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.30 11:09

Д.Нямхүү: 1159 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр хоногт 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ" гэлээ. Сайн дураар өгсөн 76 хүн болон санамсаргүй тохиолдлын гурван хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй байна.

Мөн тэрээр "Манай улсад нийт батлагдсан тохиолдол болох 313 хүний 305 нь (97 хувь ) эдгэрсэн бөгөөд тэдгээрийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний тандалт бүрэн дуусжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 8 хүний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, харин 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.


Онцлох нийтлэлүүд