ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.14 11:07

Д.Нямхүү: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ

Д.Нямхүү: 13 хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "VII сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид. Мөн ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. МӨн сайн мэдээ байна. Чихрийн шижинтэй гэгдэж байсан иргэн 48 хоног эмчлүүлээд өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ" гэлээ.

Онцлох нийтлэлүүд