ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2017.07.17 01:07

​Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн томилгоо хийгдэнэ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлээд удаагүй байна. Наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10-нд тангараг өргөсөн. Өнөөдрөөс буюу энэ долоо хоногоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдож ажилдаа орох тухай мэдээлэл байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн анхны гаргасан зарлигаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон байгаа билээ. Шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг нь олон нийтийн хамгийн их сонирхож буй асуудал юм. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэнийг томилох тухай яригдаж буй талаар тодруулахад “Тодорхой нэрс яригдаж эхэлсэн ч энэ нь албан ёсны баталгаажсан мэдээлэл биш юм. Одоогоор албан мэдээлэл гараагүй” гэдгийг эх сурвалжууд хэлэв.

Б.ОДМАА

Онцлох нийтлэлүүд