ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.08.27 03:08

Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн тэргүүнтэй уулзана

Ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах юм байна. Энэ талаар даваа гаригт "Известия" сонин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээллээс иш татан мэдээлснийг ТАСС уламжлав.

Песковын тэмдэглэснээр, Кремль хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт Дорнын эдийн засгийн форумын үеэр болно хэмээн мэдээлжээ. Дорнын эдийн засгийн IV форум ирэх есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах билээ.


Онцлох нийтлэлүүд