ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.06.03 02:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Си Жинпинь, Абэ нарын урд жагсав

 “Тайм” сэтгүүлээс нэгэн сонирхолтой жагсаалтыг гаргажээ. Тус сэтгүүлээс энэ удаад цахим ертөнц дэх хамгийн нэр хүндтэй, эрэлттэй 20 мянган эрхэмийг сонгон авч эрэмбэлсэн байна. Цахим ертөнцийн “шар ном” гэгддэг “Википедиа” хуудсыг ашиглан гаргасан жагсаалтыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш тэргүүлсэн бол өдгөөгийн төрийн тэргүүн Барак Обама хоёрдугаарт орсон байна. Харин манай хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын сенатчаар ажиллаж байсан Жон Маккейн болон сагсан бөмбөгч Шакил О’нил нарын ард буюу 27 дугаарт жагсчээ. Сонирхолтой нь, дэлхийн нөлөө бүхий 20 мянган эрхмийг сонгож оролцуулсан жагсаалтын 715-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орсон байна. Мөн жагсаалтын 5430-д мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 11456 дугаарт Хакүхо М.Даваажаргал нар эрэмбэлэгджээ. Харин БНХАУ-ын дарга Си Жинпинь жагсаалтын 3507-д орсон бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2763 дугаар байрт шалгарсан байна.

Онцлох нийтлэлүүд