ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.09 07:05

Ерөнхий сайдад уриалга гардууллаа

Ерөнхий сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

Уг уриалгад:

-Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх

-Малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах

-Малын эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой

анхаарах

-Малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох

-Сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах

-Малчид нийгмийн даатгалын шимтгэлийг  жилд 1-2 удаа төлдөг болгох

-Малчны хоршоог дэмжих

-Малчин-туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах

-Малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэрэг заалт îðæýý.

Онцлох нийтлэлүүд