ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2020.02.13 12:02

ЕТГ-ын дарга З.Энхболд: Сонгуулийн ажилд ямар нэг байдлаар оролцоно


ЕТГ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр ЕТГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгч байгаа аж. "Янз бүрийн цуурхал гарч байна. Сонгууль гурван сарын дараа болно. Кампанит ажилдаа орно. С.Эрдэнэ даргын ахлах зөвлөх болсон. Сонгуулийн ажилд ямар нэг байдлаар оролцоно. Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа хэмээн мэдээллийнхээ эхэнд дурдаад сэтгүүлчдийн асуултад харилав.

-НДС-гийн мөнгийг байршуулж байсан Капитал банк дампуурч, үүнтэй холбоотой зарим эрхмүүдийг шалгаж байгаа. Энэ талаар?

-НДС-гийн мөнгө хэний үед алга болсноор нь шалгах хэрэгтэй. Капитал банкинд өмнө нь байршуулсан мөнгө өсч байсан. НДЕГ-ын дарга байсан н.Уртнасан, ХНХ-ын сайд байсан Н.Номтойбаяр нарын үед Капитал банк доголдоогүй. Харин 2019 онд ХНХ-ын сайд С.Чинзоригийн үед энэ банк дампуурч, НДС-гийн мөнгө алга боллоо. 2016 онд, 2018 онд энэ банкны үйл ажиллагаа хэвийн байсан. Тиймээс ХНХ-ын сайд С.Чинзоригтой асуудлыг ярих хэрэгтэй хэмээв.

Онцлох нийтлэлүүд