ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2015.01.02 11:01

​Жеррард "Ливерпүүл"-ээс явах нь


Он гараад "Ливерпүүл"-ийн балиашигуудын сонсож буй хамгийн хар мэдээ нь энэ байх. "Ливерпүүл"-ийн унаган хүү, олон жил манлайлж явсан ахлагч нь "Одоо боллоо. Гэрээгээ сунгахгүй. Гэхдээ төрөлх багийнхаа гол өрсөлдөгчидтэй хэзээ ч гэрээ хийхгүй. Ливерпүүл мөнхөд миний зүрхэнд орших болно" гээд хайртай багаасаа явах болсноо зарлалаа. Өдгөө 36 настай "Мистер Ливерпүүл" энэ багтаагаа Аваргуудын лиг, Английн цом, Лигийн цом, УЕФА-гийн цом гээд бүгдэнд нь түрүүлж үзсэн ч ганц ч удаа Английн аварга болж чадсангүй явж байна. Энэ улирал дуусаад гэрээ нь дуусч чөлөөт агент болох Жеррардын дараачийн баг нь Итали юмуу Америкын баг байх магадлалтай гэжээ.

Б.Хулан

Онцлох нийтлэлүүд