ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2019.06.06 03:06

"Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай" хуулийг баталлаа

Related image

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын өргөн барьсан "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.

Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэх юм.

-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг,

-250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох юм.

Онцлох нийтлэлүүд