ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.07 07:05

Жинхэнэ “Уолл стритийн чоно” Монголд ирнэ

 Идэвхжүүлэгч уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфорт нь 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд үнэт цаасны арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан ба алдаж онож явсан арвин туршлагатай нэгэн юм.  

Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи  гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх төрлийн мянга мянган бизнесүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллаж өндөр үр дүнд хүрчээ. Харин тэгвэл энэ удаа тэрээр Монголын гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох ноён Жеимс Пассин болон СиБиЭм ХХК-ийн урилгаар Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна. 2014 оны зургадугаар сарын 6-нд Blue Sky Hotel-д Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон холбогдох хүмүүстэй дараах сэдвүүдээр нэгэн оройн турш ярилцах юм байна. Тэрээр өөрийнхөө амьдарлын талаар Wolf of Wall Street гэдэг ном бичиж байсан ба мөн ийм нэртэй кино 2013 онд Холливудад хийгдсэн байна. Уг кинонд Жордан Бэлфортын дүрийг нэрт жүжигчин Леонардо Ди Каприо чадварлагаар бүтээсэн байдаг.

 

Онцлох нийтлэлүүд