ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.12.24 10:12

“Жолоочгүй машин”-д зориулсан зам ашиглалтад оржээ

БНСУ-ын Кёнги дүүрэгт “жолоочгүй машин”-д зориулсан анхны зам ашиглалтад орсон байна. Тус дүүргийн захиргаа автомашины хөдөлгөөн багатай хоёр км урт, дөрвөн эгнээ замыг “жолоочгүй машин”-д зориулан засчээ. Тэдгээр зам дээр бямба, ням гаригуудад уг машиныг унаж туршилт хийж болох аж. “Жолоочгүй машин” нь жолооны ард хүн суугаагүй байсан ч машинд суурилуулсан найм ба түүнээс дээш тооны камер болон мэдрэгчийн тусламжтайгаар ажиллаж, жолоочийн өгсөн өгөгдлийн дагуу замын хөдөлгөөнд оролцох чадвартай юм байна. БНСУ 2020 он гэхэд "жолоочгүй машин"-ыг энгийн иргэдэд худалдах зорилго тавин ажиллаж байгаа аж. Тус хөдөлгөөнд оролцсоноор автозамын ослын улмаас амь насаа алдах иргэдийн тоо 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Онцлох нийтлэлүүд