Спорт
2021.01.10 09:01

Жордан Барроуз, Дэвид Тейлор хоёр энэ сарын 13-нд барилдана

Энэ сарын 9-нд явагдахаар төлөвлөгдсөн АНУ-ын чөлөөт бөхийн тамирчин Жордан Барроуз, Дэвид Тейлор нарын халз барилдаан хойшлогдлоо. WrestlingUSA-д бичсэнээр "Ковид-19"-ийн улмаас тус барилдааныг нэгдүгээр сарын 13-нд Линкольнд зохион байгуулахаар болсон байна. Ямар шалтгаанаар хойшлогдсон нь тодорхойгүй ч 9-ний өдрийн шоуны бусад барилдаан хуваарь ёсоор явагдана гэж мэдэгджээ.

Онцлох нийтлэлүүд