ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.01.11 03:01

Жулиан Ассанж Эквадорын иргэн болжээ

assanj“Wikilieaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Эквадорын иргэн болсон талаар “El Comercio” мэдээлснийг "Корреспондент" уламжилжээ. Эквадорын иргэний бүртгэлийн системд Ассанж 1729926483 тоот гэрчилгээтэйгээр бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Эквадор улсын Гадаад хэргийн яамнаас энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж.

Сануулахад, "Wikileaks" сайт нь Пентагон, АНУ-ын төрийн департамент болон бусад төрийн байгууллагуудын талаархи нууц материалуудыг нийтэлж шуугиан тарьж байсан билээ. Шведийн прокурорын байгууллагаас Ассанжид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд байрлаж буй юм. Түүнийг тус Элчин сайдын яамнаас гарсан тохиолдолд баривчлахад бэлэн байгаа талаар хэвлэлүүд мэдээлдэг.

assanj

Онцлох нийтлэлүүд