Нийгэм
2014.06.13 09:06

Жуулчдад зориулсан наадмын нээлтийн тасалбарын захиалгыг авч эхэлжээ

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар болон автомашины “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Зөвшөөрөл болон тасалбарын захиалгыг энэ сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авч эхэлсэн байна.  Албан хүсэлтэд

- Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар

- Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар

- Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна/ зэрэг баримтуудыг хавсаргах аж. 

Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвлөв.

Онцлох нийтлэлүүд