ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2020.01.17 04:01

Жүжиглэх, найруулах хөтөлбөрийн шинэ гарын авлага хэвлэгдлээ

Нийтлэлч: Өдрийн сонин

СУИС-ийн Театр урлагийн сургуулиас жүжиглэх, найруулах хөтөлбөрийн гарын авлага "ДҮРИЙН ҮҮЦ" нэрийн доор цувралаар багш, оюутнуудад хүрэхээр болжээ. Энэхүү цувралынхаа дээжээр Ардын уран зохиолч Д.Урианхай, зохиолч П.Батхуяг, Д.Мэндсайхан, О.Элбэгтөгс, Я.Баяраа нарын Үндэсний таван зохиолчийн жүжгийн зохиолуудыг багтаасан шинэхэн номыг уншигчдадаа хүргэхэд бэлэн болжээ. Эхний цуврал номоос ердөө 20 ширхэгийг хэвлэсэн бөгөөд эдгээрийг ТУС-ийн номын санд байршуулсан байна. Уг цуврал номыг ашиг олох зорлигоор худалдан борлуулахгүй боловч авахыг хүссэн хүн захиалан хэвлүүлж болох юм.Түүнчлэн удахгүй уг цувралыг QR код ашиглан сургуулийн веб-ээс цахимаар уншдаг болгохоор ажиллаж байна. Дараагийн цувралууд үндэсний зохиолчдын богино өгүүллэг, жүжгийн зохиолоор үргэлжлэн гарах юм.


У.ЧИНЗОРИГ