Нийгэм
2021.03.31 07:03

Завхан: Тусгаарлалтад байсан гурван иргэний шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай нь батлагдлаа


Тус аймгийн 115 иргэний PCR шинжилгээгээр тусгаарлалтад байсан иргэдээс коронавирусийн халдвартай нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

“Улиастай суманд томилолтоор ирж ажилласан гурван иргэний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байсан билээ. Дээрх гурван иргэнтэй ойр харьцсан хоёр иргэн коронавирусийн халдвартай нь шинжилгээгээр баталгаажсан. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 115 иргэний PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү илгээгээд байсан билээ. Тэгвэл Улиастай суманд тусгаарлалтад байсан хоёр иргэн, Тосонцэнгэл суманд тусгаарлалтад байсан нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.

Улиастай, Тосонцэнгэл суманд эмчилгээ хийлгэж буй коронавирусийн халдвар авсан гурван иргэний биеийн байдал хэвийн байна" гэж Тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд