ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.18 10:07

​Зам тээврийн салбарын гавьяат нисгэгч, тээвэрчиддээ хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Монголын агаарийн тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Нямбаяр, "МИАТ" ХК-ийн агаарын хөлгийн дарга З.Энхбаяр нарыг энэ сарын 9-нд шагнажээ.

Мөн Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны тэргүүн Х.Галмандах, МУ-ын заан Д.Долгорсүрэн нар шагнагдсан байна.

Зам тээврийн салбараас төрсөн гавъяат нисгэгч, тээвэрчиддээ Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон тус яамны удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Онцлох нийтлэлүүд