ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.10.03 01:10

Засгийн газрын бүтцийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд бүгд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн энэхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яаманд нэгтгэж, Сангийн яам, Уул уул уурхайн яам Эрчим хүчний яамыг нэгтгэж, Геологи, уул уурхайн эрчим хүчний хөгжлийн яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчлөхөөр тусгаад байна. Мөн Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлыг улам өргөжүүлж Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд болгох юм. Үүнтэй холбоотойгоор Тэргүүн шадар сайдын албыг бий болгох. Одоогийн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг Тэргүүн шадар сайдын мэдэлд шилжүүлэх зэрэг өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Мөн Ерөнхий сайдын дэргэд Үндэсний эдийн засгийн хөгжлийн хороог байгуулна

Онцлох нийтлэлүүд