ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.07.13 01:07

Златко ​Далич: Залуус маань “Биднийг битгий суулгаарай” гэж гуйсан

Image result for Златко Далич

Хорватын шигшээ шөвгийн дөрөвт Англид 0:1-ээр хожигдож явсан ч тэнцүүлж, нэмэлт үед хожлын гоол оруулсанаар ДАШТ-ий финалд анх удаагаа шалгарлаа. Тэднийг финалд Францын шигшээ хүлээж байгаа. 1998 оны ДАШТ-ий шөвгийн дөрөвт тэд хоорондоо таарч, Франц 2:1-ээр хожсоноор финалд шалгарч, улмаар дэлхийн аварга болсон түүхтэй. Хорватын шигшээгийн дасгалжуулагч Златко Далич ийн өгүүлжээ.

“1998 оны тэр тоглолтыг би саналгүй яахав. Эхний гурван тоглолтыг стадионд үзэгчийн суудлаас үзсэн. Харин дараа нь тоглох ёстой болсон тул Хорват руу буцсан юм. Тэр хожигдлыг бид бүгдээрээ санадаг. Шукерийн гоолыг тэмдэглэж ч амжаагүй байхад тэнцүүлчихэж билээ. Тэр тоглолт бидний хувьд түүхэн ач холбогдолтой. Харин одоо бидэнд даагаа нэхэх боломжийг өгч байгаа ч юм билүү? Ямартай ч бид финалд маш сайн бэлдэнэ.
Стадионд манай хэдэн фанат ирсэнийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн хэцүү мөчүүдэд дэмжлэг сонсогдож, мэдрэгдэж байлаа. Энэ дэмжлэг бидэнд урам өгсөн. Мөн Македончуудад талархсанаа илэрхийлье. Македонийн шигшээ багийн дасгалжуулагч биднийг дэмжиж буйгаа зурвастаа бичсэн байна лээ.
Тамирчдын тамир тэнхээг ямар шидтэн нь ингэж яг сэргээж чадаад байна вэ гэж үү? Үнэхээр сайхан асуулт байна. Манай залуус ямар их эрч хүч, сэтгэлзүй сайтай вэ гэдгээ л харуулж буй нь энэ. Би сэлгээ хийх гэсэн юм. Гэтэл талбай дээр байсан залуус суухгүй гэсэн. Тэд тоглохыг, хожихыг хүсч тэмүүлсэн. Зарим нь гэмтэлтэй хэрнээ тоглолоо шүү дээ. Нэгийнх нь бүр ганц хөл л ажиллах чадвартай байхад ч өвдлөө, больё гэсэнгүй. Нэмэлт үеийн өмнө манай залуус “Биднийг битгий суулгаарай. Хэн нь бууж өгөөгүй байна шүү!” гэж хэлсэн” хэмээн Далич өгүүлжээ.


Онцлох нийтлэлүүд