ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.24 07:06

Зургаан хүүхэд БНСУ-ын Танвон эмнэлэгт зүрхний хагалгаанд орно

Эрүүл мэндийн дэд Ж.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ансан хотын “Танвон” эмнэлэгт очиж эмчлүүлэн зүрхний хагалгаанд орох зургаан хүүхэд болоод Солонгосын "Сэлвэшн Арми" ТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Тус зүрхний хагалгаанд төрлөхийн зүрхний цоорхойтой хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд тус эмнэлгээс эмч нар ирж үзлэг хийсний үр дүнд зайлашгүй хагалгаа хийх шаардлагатай зургаан хүүхдийг сонгон авсан байна. Тус хөтөлбөр энэ жил 7 дахь удаагаа Монголд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 70 гаруй хүүхэд энэхүү төсөлд хамрагдан эрүүл болсон байна. Энэхүү зүрхний хагалгааны төлбөрийг 100% "Сэлвэшн Арми" ТББ гаргадаг байна.

Дэд сайд уулзалтын үеээр “Тус хагалгааны төсөв маань бүрэлдэхдээ Солонгост өвөл 12 сарын 1-с 12 сарын 31-ны хооронд 1 сарын турш хурдны замын замын төлбөр хураах цэг дээр сайн дурын ажилтнууд хандивын сав барин хандив цуглуулснааар бүрэлддэг. Энэ их хүч хөдөлмөр зарцуулсаны үр дүнд манай улсын зайлашгүй эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа хүүхэд багачуудад итгэлийн гараа сунган эмчлүүлж өгч байгаад гүнээ талархал илэрхийлж байна” хэмээсэн юм. 

alt

Тус үйл ажиллагаа нь Монгол төдийгүй Хятад, Кирзиз, Филлипин, зүүн өмнөд азийн нийт 30-40 хүүхдийг жил бүр хагалгаанд хамруулж эмлэдэг юм. Энэ жилийн хувьд БЗД-ээс 3 хүүхэд, Төв аймийн 3 хүүхэд нийт 6 хүүхэд сонгогдон 2014 оны 06-р сарын 25-нд БНСУ-руу эмчилгээнд явж хагалгаанд орох юм. 

Мөн дэд сайд Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголд үнэ төлбөргүй өдөр өнжүүлэх цэцэрлэг, өндөр настануудын халамжийн төв, Бейсболын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг зэрэг олон буяны үйл ажиллагааг явууж байгаад ЭМ-ийн дэд сайд, НИТХ-ийн төлөөлөгч болоод хувь хүнийхээ зүгээс маш их талархаж байгаагаа хэлээд Монгол улсын маань ирээдүйн эзэд бяцхан хүүхдүүдэд эрүүл саруул болон ирж эх орондоо хэрэгтэй, мэдлэг боловсролтой иргэд болон төлөвшөөрэй хэмээн ерөөж гарын бэлэг гардуулсан юм. 

alt

Онцлох нийтлэлүүд