ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.08.30 02:08

​Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шат Монголд болно


2019 онд БНСУ-д зохиогдох Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Монгол Улсад анх удаа зохиогдохоор боллоо. Есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болох тус тэмцээний зочин багууд нь Макао, Гуам, Умард Марианы Арлуудын шигшээ багууд байх юм.

Эрэгтэй шигшээ баг

09.02 17:00 Монгол - Макао
09.04 17:00 Монгол - Умард Марианы арлууд
09.06 17:00 Монгол - Гуам

Эмэгтэй шигшээ баг

09.03 17:00 Монгол - Умард Марианы арлууд
09.05 17:00 Монгол - Гуам
09.07 17:00 Монгол - Макао

Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Хоёрдугаар шатны тэмцээн 11 дүгээр сард Тайваньд болох аж. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглоно. Үндэсний шигшээ багийн хувьд 10 дугаар сард ОУХБХ-ны өдрүүдээр хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. Талын хөх чононууд 10 дугаар сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно. Тэгвэл он гараад хоёрдугаар сард МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийнэ.

Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр эдгээрээс 18 нь эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана. Эдгээр тоглогчдыг танилцуулбал:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220), Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар), Тэнгис (Улаанбаатар Сити)

Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Д.Билгүүн (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Б.Ууганбат (Дэрэн), С.Дөлгөөн (Андууд Сити), А.Нармандах (Улаанбаатар Сити)

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Б.Батмөнх (Дэрэн), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), С.Гал-Эрдэнэ (Эрчим), С.Ганхуяг (Хангарьд), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар), А.Тэмүүжин (Атлетик220), Б.Балжинням (Эф Си Улаанбаатар), Ч.Бат-Эрдэнэ (Атлетик220)

Довтлогч: Н.Наранболд (Атлетик220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити)

Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багт нийт 30 тоглогч одоогоор дуудагдаад байгаа юм. Эдгээр тамирчдаас эцсийн байдлаар 18 тоглогч Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны мэдүүлэгт багтана. Одоогоор шигшээд дуудагдсан тоглогчдыг танилцуулбал:

Хаалгач: Б.Мөнхзул (Хан-Уул), Э.Цэнджав (Титэм Хужирт), Н.Номин (Дэрэн)

Хамгаалагч: А.Алтантуяа (Арвис), В.Мягмарсүрэн (Хад),Ц.Энхжин (Дэрэн), Б.Энхтуул (Дэрэн), Ө.Бадамхатан (Арвис),Н.Дэлгэрзаяа (Хан-Уул), Т.Ундрал (Арвис), А.Амин-Оюу (Арвис), М.Ирмүүнзаяа (Монголын Тэмүүлэл), Г.Ганчимэг (Монголын Тэмүүлэл), Н.Дашдулам (Хад)

Хагас хамгаалагч: Багийн ахлагч О.Цасан-Охин (Дэрэн), Б.Намуун (Хад), Э.Хүслэнзаяа (Эрчим), Д.Төгсжаргал (Дэрэн), Д.Солонго (Дэрэн), С.Удвал (Монголын Тэмүүлэл), Г.Цолмон (Арвис), Ж.Должинсүрэн (Хоромхон), Ө.Ундрах (Дэрэн), Т.Энхжин (Хад),Э.Сарангэрэл (Монголын Тэмүүлэл)

Довтлогч: Н.Намуун (Дэрэн), В.Лора (Арвис), О.Сарангарав (Хан-Уул), Э.Номин (Монголын Тэмүүлэл), Э.Энхмаргад (Хан-Уул)

Энэ 09-р сард Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Зүүн Азийн АШТ-ээс гадна, 16 хүртэлх насны шигшээ Азийн АШТ-ий урьдчилсан шатны (Улаанбаатар хот), тэмцээнд хүч үзэх бол 11-р сард 19 хүртэлх насны охидын шигшээ Ливан улсад мөн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцоно.

Тэгвэл 2017 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Г.Цолмон болон түүний багийн нөхөд болох С.Удвал, Э.Энхмаргад нар дээрх гурван насны шигшээ багийн өмнөөс Азийн гурван тэмцээнд оролцохоор дуудагдаад байна.

Онцлох нийтлэлүүд