ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.07.13 03:07

Зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн зам цөмөрчээ

Баянзүрхийн эмнэлгээс Монелийн уулзвар хүртэл тавьсан авто замаар зорчиж явсан иргэдийн портер автомашин цөмөрсөн замд сууж, улмаар ачиж явсан нэг тоннын савтай ус нь асгарч буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5, 8 дугаар хороонд байрлах УСУГ-ын баазын хажуугийн 0,8 метр байгалийн чулуун хучилттай авто зам цөмөрчээ.

Энэ эвдрэл нь тус замын доогуур зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдсэн гэж албаныхан тайлбарласан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас яаралтай арга хэмжээг авч, зорчих хэсгийг байгалийн чулуугаар дүүргэж, нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Хууль бус зөвшөөрөлгүй шугам сүлжээ татаж авто зам, замын байгууламжид хохирол учруулсан холбогдох этгээдээр хохирлыг бүрэн барагдуулах арга хэмжээг авч ажиллана гэдгээ Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.

Онцлох нийтлэлүүд