Нийгэм
2021.02.24 12:02

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, С.Амарсайхан нар маргааш давж заалдана

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэрээ “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдэж байв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Онцлох нийтлэлүүд