Гадаад
2021.02.22 12:02

Израйль улс хөл хориогоо сулруулж, вакцин хийлгэсэн иргэддээ “ногоон пасспорт” олгож эхэллээ


Израйль улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа ба нийт хүн амынхаа 49 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Тус улс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ гар утасны аппликэйшнд суулгасан, зургаан сарын хугацаатай “ногоон паспорт”-ыг олгож эхэлжээ. Ийм пасспорттой хүмүүс Ням гаригаас эхлэн фитнес төв, бассейн, зочид буудал, бар ресторан, сүм хийдүүдээр үйлчлүүлэх эрхтэй болж байна.

“Pfizer/BioNTech”ийн вакцин covid-19-ийн эсрэг 95.8 хувийн үр дүн үзүүлснээ зарласны дараа тус улс хөр хорионы дэглэмээ аажмаар сулруулж, өчигдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд, музей, номын сангуудаа нээж эхэлжээ.

Мөн тоглолт, спортын уралдаан тэмцээнүүд хүн дүүргэлтээ 75 хувиас хэтрүүлэхгүй зохион байгуулахыг зөвшөөрч байгаа бол дотор орчинд 300-аас хэтрэхгүй, гадна орчинд 500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулагдахаар болсон байна.


Онцлох нийтлэлүүд