ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.07 02:05

Илүү хугацаагаар ял эдэлсэн иргэдийн хохирлыг барагдуулжээ

Хүний эрхийн үндэсний комис гурван иргэнийг төлөөлөн Хөвсгөл, Хэнтий аймгийн сум дундын, нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр иргэн эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас хохирсон байна. Иймээс иргэдэд учирсан хохирол болон илүү хугацаагаар ял эдэлсэн хохиролд нийтдээ 358 сая орчим төгрөгийг нэхэмжилжээ. Шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 111 гаруй сая төгрөгийг гаргаж хохирогчдод олгуулжээ.

Онцлох нийтлэлүүд