ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.10.08 12:10

"Интерпол"-ын тэргүүнийг баривчилжээ


"Интерпол"-ын тэргүүн Мэн Хунвэй огцорч байгаа талаар тус байгууллагын мэдэгдэлд дурдсаныг "РИА Новости" агентлаг уламжлав. Өнгөрсөн ням гаригт Мэн Хунвэя-гийн огцрох хүсэлтийг Лион дахь Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авсан байна.

Тус байгууллагын дүрэмд зааснаар эдүгээ Интерполыг дэд ерөнхийлөгч Ким Чон Ян тэргүүлж буй юм байна. Ирэх арваннэгдүгээр сарын 18-наас 21-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад Интерполын ерөнхий ассамблейн чуулган болох бөгөөд энэ үеэр шинэ ерөнхийлөгчийн сонгууль болох ажээ.

Төрийн албан хаагчийн авлигын хэргийг шалгадаг БНХАУ-ын Үндэсний хяналтын хороо цахим хуудсаараа дамжуулан Мэн Хунвэйг шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Өмнө нь Францын цагдаагаас есдүгээр сарын сүүлээр Хятадад очсоноосоо хойш сураггүй алга болсон Мэн Хунвэйг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ. Түүний эхнэр нь цагдаа нарт Мэн Хунвэй өөрт нь гэрэл зургийн хамт хутга илгээсэн, энэ нь түүний аюултай нөхцөл байдалд орсноо мэдэгдэхийг хүссэн үйлдэл гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Мөн Грейс Мэн "Мэн Хунвэй "Миний дуудахыг хүлээж бай" гэсэн үг захиандаа бичсэн байсан ч түүнээс хойш холбоогүй байгаа талаар хэлжээ.

“The South China Morning Post” сонины мэдээлснээр, Хятадад Мэн Хунвэйг мөрдөн байцааж байгаа аж. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн хэрэгт сэжиглэж буй юм байна. Өнөөдөр BBC агентлаг "Хятадын эрх баригчид Мэн Хунвэйг цагдан хорьсон" хэмээн мэдээлжээ.


Онцлох нийтлэлүүд