ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.18 06:09

Иргэд “Ухаалаг автобус”-аар зорчино

Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  өчигдөр “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Солонгос-Монголын хамтарсан “Дата карт консерциум” компанийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг ухаалаг системд шилжүүлэх энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн иргэд ирэх дөрөвдүгээр сараас “Ухаалаг автобус” –аар зорчиж эхлэхээр болж байгаа аж.

Уг төсөл нь хоорондоо уялдаа холбоо бүхий BMS /Нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем/, BIS /Мэдээллэх систем/, AFC /Автомат төлбөр хураалтын систем/ гэсэн гурван дэд төслүүдээс бүрдэнэ.

  1. Нийтийн тээврийн хяналт, удирдлагын систем нь автобусны байршил болон бүх үйл хөдлөлийг тухайн цагт шууд мэдээд зогсохгүй автобусны хөдөлгөөнийг бүрэн хянаж, удирдах, хот даяар нэгдсэн удирдлагаар хангах мөн автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой төлөвлөх систем юм.
  2. Автомат төлбөр хураалтын системээр цахим картаар автобусны төлбөр хийх, тэдгээрийг хуваарилах бүртгэл хяналтыг сайжруулах аж. Ингэснээр зорчигч иргэд цахим картыг автобусны урд талын орох хаалганд байрлах карт уншигч төхөөрөмжинд уншуулж зорчих боломжтой болно.
  3. Тэгвэл BIS буюу мэдээллэх систем нь зорчигчдод мэдээллийн бүхий л хэрэгслийг ашиглан автобусны буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангах систем юм.

Б.Батсайхан

Онцлох нийтлэлүүд