ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.09.13 01:09

Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг маргаашнаас борлуулж эхэлнэ


Ирэх онд Орос улсад болох Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний тасалбарыг маргаашнаас дэлхий дэлхийн даяар зарж эхлэх болсноо өчигдөр FIFA мэдээллээ.

Үүнтэй зэрэгцээд тасалбарын үнэ ч тодорхой болсон байна. Тасалбарын үнэ 20-оос 1,100 ам.долларын хооронд байх аж. Ингэхдээ аль шатны тоглолтыг ямар ангиллын суудлаас үзэхээс хамаарч үнэ өөр өөр байх юм. Хамгийн хямд буюу дөрөвдүгээр ангиллын суудлын тасалбарыг зөвхөн ОХУ-ын иргэдэд худалдахаар болжээ. Гадаадын үзэгчдэд зориулагдсан үнийг ам.доллараар, ОХУ-ын иргэдэд зориулагдсан үнийг рублиэр илэрхийлжээ. Дашрамд сонирхуулахад 2018 оны ДАШТ нь Оросын 11 хотод зургаадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болох юм.

Тасалбарын үнийг дараах хүснэгтээс харна уу.


Онцлох нийтлэлүүд