ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.12.30 06:12

Ирэх оны сүүлээр “Iphone 7” худалдаанд гарна

“Apple” корпораци жил бүрийн өдийд өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн болох Iphone гар утасны дараагийн загварыг гаргах эсэхээ мэдэгддэг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэгсэнгүй. Үүнийг шинээр зохион бүтээж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар урьдчилан зарлаж байхгүй гэсэн шинэ удирдлагын арга барил гэх өнцгөөс харах нэгэн байхад угаас iphone гар утасны дараагийн цуврал гарахгүй учраас танилцуулгыг нь хийгээгүй гэж ойлгох нэгэн ч байна. Тэгвэл дээрх эргэлзээг тайлсан нэгэн үйл явдал хэдхэн хоногийн өмнө Хятадад боллоо. Тодруулбал Хяталын томоохон үүрэн телефоны оператор компани болох “China Mobile” ирэх оныхоо ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа үйлчилгээнд “Iphone 7C” загварын гар утсыг ашиглагдаж эхэлнэ хэмээн мэдэгджээ. 2016 оны сүүлч гэхэд зөвхөн Хятадад “Iphone 7” загварын гар утасны хэрэглэгч 20-30 саяд хүрнэ хэмээн таамаглажээ. Ihone-ийн дараагийн загварын дэлгэцийн хэмжээ 4 инч буюу өмнөх загвараасаа жижиг байх гэнэ. Учир нь хэрэглэгчид 4.7 болон 5.5 инч хэмжээтэй дэлгэж бүхий “Ihone 6” загварын утсыг нэг гараар ашиглахад хүндрэлтэй гэжээ. Тиймээс хэмжээг нь 2012, 2013 оны Iphone 5S шиг болговол зүгээр юм гэх шийдэлд хүрсэн бололтой. Гаднах гэрийг нь Iphone 5-ийн адилаар хуванцар бус төмрөөр хийх аж.

Одоогоор “Iphone 7”-ийн загварын техникийн болон гадаад хэлбэр хэмжээний талаарх ерөнхий үзүүлэлтүүд бэлэн болнсоос бус нарийн загвар нь гараагүй аж. Арга ч үгүй биз. Дөнгөж энэ онд Iphone 6S, Iphone 6S plus үйлдвэрлэгдсэн шүү дээ.

“China Mobile” ирэх оныхоо ажлын төлөвлөгөөнд Iphone гар утасны дараагийн загварыг үйлчилгээндээ нэвтрүүлнэ хэмээн танилцуулжээ

Сонирхуулахад 2007 онд Ihone гар утас үйлдвэрлэгдэж эхэлсэн бол 2008 онд - iPhone 3G, 2009 онд - iPhone 3GS “мэндэлжээ”. 2010 онд Iphone-ийн шинэ загвар болох iPhone 4, 2011 онд - iPhone 4s, 2012 онд - iPhone 5, 2013 онд - iPhone 5s тус тус худалдаанд гарч байсан юм. 2014 онд iPhone 6 болон Iphone 6 Plus, 2015 онд - iPhone 6s and iPhone 6s Plus зэрэг шинэ загваруудаа танилцуулж байжээ.

Онцлох нийтлэлүүд