ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2018.09.05 10:09

Ирэх сарын 1-нээс сургууль, цэцэрлэгт ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-нээс хязгаарлана шийдвэр гаргажээ.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ нь нээлттэй юм байна. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг аж. "Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхитэй байна" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 11.00 цагт мэдээлэл хийх юм.

Онцлох нийтлэлүүд