ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.05 10:02

Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль болон бусад шийдвэрийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Энэ талаар өнгөрсөн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн билээ.

2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар:
Монгол Улсын Ерөнхийлөгч 11;
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13;
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5;
Төрийн байгуулалтын байнгын хороо 6;
Төсвийн байнгын хороо 8;
Эдийн засгийн байнгын хороо 7;
Хууль зүйн байнгын хороо 6 төсөл санал болгосон байна.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35; Монгол Ардын намын бүлгээс 12; МАХН-МҮАН-ын “Шударга ёс" эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлсэн бөгөөд нийт 200 орчим хууль болон бусад шийдвэрийн төслүүд орж байгаа юм.
Үүний өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж дэмжсэн юм.
Чуулганы хуралдаан ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.

Онцлох нийтлэлүүд