ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.11.14 11:11

Италийн шигшээгүй дэлхийн аварга

Image result for Итали хөл бөмбөгийн шигшээДөрвөн удаагийн дэлхийн аварга, Италийн хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-нд оролцох эрхээ авч чадсангүй. 1958 оноос хойш анх удаагаа Италийн шигшээгүй ДАШТ болох нь. ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатны эхний тоглолтод Италийн шигшээ баг Шведэд 1:0 оноогоор хожигдсон бол өчигдөр орой Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод багуудын аль аль нь гоол оруулж чадаагүй юм. Ингээд эхний тоглолтын оноогоор Шведийн шигшээ баг ирэх 2018 ОХУ-д болох ДАШТ-д оролцох эрхээ авлаа. 1930 оноос хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Италийн шигшээ ийнхүү хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ алдсан нь энэ ажээ.


Онцлох нийтлэлүүд