ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.07.14 02:07

Их Британичууд Трампыг эсэргүүцэн жагсав


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийж буй айлчлал өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. Тэрбээр ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Их Британид айлчилж байгаа юм. Гэвч түүнийг айлчлах үеэр олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагсжээ.

Ингэхдээ баасан гаригийн өглөө Британийн парламентын ордны гадаа зургаан метр өндөр улбар шар өнгөтэй, живх өмссөн ‘Бяцхан Трамп’ агаарын бөмбөлгийг хоёр цагийн турш хөөргөжээ. Энэ үеэр 2000 гаруй хүн талбайд цугларсан аж.Нийт 13554 хүн гарын үсэг зурснаар Хотын зөвлөлөөс уг бөмбөлгийг хөөргөхийг зөвшөөрчээ.

Трампын айлчлалд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцэгчид Их Британи даяар жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Тэд Трампын үзэл бодол, цагаачлалын бодлого, Их Британи, Америкийн худалдааны зэрэг асуудалд Трампыг буруутгаж байгаа юм. Мөн түүнийг ялгаварлан гадуурхагч ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь түүний айлчлалын үеэр анх удаа эсэргүүцэж байгаа хэрэг биш аж. Түүнийг Шотланд дахь айлчлалын үеэр 3000 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

Онцлох нийтлэлүүд