ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.17 12:03

“Их дуулга” тэмцээнээс Л.Өнөболд алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өчигдөр ОХУ-ын Екатринбург хотод эхэлсэн. Уг тэмцээнд 47 орны 358 жүдоч /эрэгтэй 206, эмэгтэй 152/ өрсөлдөж байгаа бөгөөд Монголын 20 жүдоч багтан оролцож байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорчээ.

Тодруулбал, 60 кг-ын жинд Л.Өнөболд Марокко, Тайвань, ОХУ-ын хоёр, Японы бөхчүүдийг дараалан ялж, аваргын алтан медаль хүртлээ. Екатринбургийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай зургаан бөх барилдана.

Онцлох нийтлэлүүд