ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.10.26 04:10

“Их нүүдэл” шатрын тэмцээн боллоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын "Их нүүдэл" уламжлалт шатрын тэмцээн Улсын тэргүүний лаборатори 1-р сургууль дээр хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд 9 дүүргийн 17 сургуулийн 408 тамирчин өрсөлджээ.

Швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад Баянгол дүүргийн 13-р сургууль нэг ч хожигдолгүй 16 оноогоор гурав дахь жилдээ дараалан түрүүллээ. 1-р сургууль 12 оноогоор мөнгөн медаль, Ирээдүй цогцолбор сургууль 11 оноогоор хүрэл медалийн эзэд болжээ. Уран өргийн шагналыг Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч Даваахүүгийн Өнөрзул, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Батхишигийн Удвал нар хүртсэн байна.

Онцлох нийтлэлүүд